Эверфортис Капитал ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2026 оны 2 сарын 12-ны өдрийн 34–р тогтоолоор Хөрөнгө Оруулалтын Менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүлээн авлаа. Ингэснээр бид олон нийт болон хувийн хөрөнгө оруулагчдаас нээлттэй болон хаалттай хүрээнд хөрөнгө босгох, удирдах, олон төрлийн салбарт хөрөнгө оруулах албан ёсны эрхтэй боллоо.
Эверфортис Капитал нь эхний ээлжид Монголын уул уурхайн салбарт төвлөрөн хөрөнгө оруулалт босгох, олон улсын түвшинд амжилттай кэйсүүдийг хэрэгжүүлэх, састэйнэбл буюу хариуцлагатай үлгэр жишээ уул уурхайн төслүүдийг хөгжүүлэх зорилготой. Цаашдаа эдийн засгийн бусад түүчээлэгч салбарууд руу үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх алсын хараатайгаар ажиллаж байна.

